Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Булигаар” ХК болон “Арилдий” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-нөөс 24-ны өдрүүдэд стандартын аттестатчилалд орох гэж байна.
Аттестатчиллыг дүгнэхээр Дэлхийн арьс ширний группийн зөвшөөрөгдсөн аудитор Ага Валкейвикз Монгол Улсад хүрэлцэн ирснийг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монголын эрс тэс цаг агаарт дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэгдэж буй арьс ширний онцлог шинж, арьс ширний салбарын өнөөгийн байдлыг танилцуулан, төрийн бодлого, цаашдын үйлдвэрлэлийн олон улсын чиг хандлагын талаар ярилцлаа.
Дэлхийн томоохон стандартуудын нэг болох уг стандартыг нэвтрүүлснээр Европын холбооны улсуудад Монгол Улсын боловсруулсан арьс шир болон бэлэн бүтээгдэхүүн нэвтрэх үүд хаалга нээгдэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нэг том арга зам болох юм.
Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой арьс ширний үйлдвэрүүд хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангасан байна.
| Дэлхийн арьс ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50