Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “ганцаардал” нь дэлхийн хэмжээний эрүүл мэндийн асуудал болсныг албан ёсоор зарлаж, уг асуудлыг хариуцаж ажиллах олон улсын хороог байгуулсан байна.
Гурван жилийн хугацаатай ажиллах 11 гишүүнтэй тус хороог АНУ-ын анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтэн, доктор Вивек Мурти ахлахаар болжээ.
Ганцаардлын эмгэг дэлхий нийтийн асуудал болоход коронавирусийн цар тахлын үеэр эдийн засаг, нийгмийн амьдрал суларсан нь давхар нөлөөлсөн байна.
“Ганцаардал нь хил хязгаарыг давж, хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан амьдрал, хөгжлийн бүхий л салбарт нөлөөлсөн дэлхийн хэмжээний асуудал болоод байна. Нийгмийн тусгаарлалтад насны хязгаар байдаггүй” гэж хорооны гишүүдийн нэг, Африкийн Холбооны залуу үеийн элч Чидо Мпемба ярьжээ.
Хорооны тэргүүн Мурти ганцаардлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг өдөрт 15 удаа тамхи татахтай ижил буюу таргалалт, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас ч илүү хор уршигтай гэж дүгнэсэн байна.
Ганцаардлыг хөгжингүй улс орнуудын асуудал гэсэн ойлголт түгээмэл байдаг ч өнөөдөр дэлхийн бүх бүс нутагт ахмад настнуудын дөрөвний нэг нь ийм эмгэгээр шаналж байгаа гэсэн тоо баримтыг тэр бас мэдээлжээ.
Тухайлбал ахмад настнуудын хувьд ганцаардал нь зөнөх эрсдэлийг 50 хувь, зүрх судасны өвчин болон цус харвалтын эрсдэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэнэ.
Сүүлийн үед залуу үеийнхэн бас энэ эмгэгт өртөх болжээ.
Жишээлбэл дэлхий дахинд өсвөр насныхны ганцаардлын эрсдэл 5-15 хувьтай байгаагаас Африкт тивд 12.7 хувь, Европ тивд 5.3 хувьтай гарсан байна.
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа ганцаардлын зовлон үзсэн залуус их сургуулиа хаях магадлал өндөр байдгийг судалгааны үр дүн харуулжээ.
Мөн эдийн засагт ганцаардал муугаар нөлөөлдгийг тогтоосон байна. Ажлын байран дээрх ганцаардал, дэмжлэггүй байдал бүтээмжийг бууруулж, гүйцэтгэлийн үр дунг муутгадаг гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: The Guardian
| “Ганцаардал” дэлхийн хэмжээний эрүүл мэндийн асуудал болсныг ДЭМБ зарлалаа |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50