Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 09-р сарын 21, 10-р сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар гэх зургаан байгууллагад шинжээч томилсон. Шинжилгээний хариуг энэ сарын 10-ны өдөр сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулжээ.
Тодруулбал, холбогдох байгууллагуудын хордсон хүүхдүүдээс авсан шээс, цусны шинжилгээгээр хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин агаарын дээжнээс авсан шинжилгээг хийх лаборатори Монгол улсад байдаггүй тул гаднын улс руу явуулсан, хариуг нь хүлээж байгаа хэмээн эцэг эхчүүдэд мэдэгджээ.
Гэтэл 10-р сарын 27-ны өдөр хүүхдүүдийн хордлогын албан ёсны хариу гараагүй байхад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" хэмээн мэдэгдээд өнөөг хүртэл тайлбар өгөөгүй юм. Тиймээс эцэг эхчүүд сурагчдын нэр хүнд, хүүхдийн эрхэд халдсан Л.Энх-Амгалан сайдыг албан ёсоор мэдэгдэл хийж, уучлалт хүсэхийг шаардаж ЦЕГ-т ханджээ.
Хэргийг сануулахад 18-р сургуулийн 6в ангийн сурагчид сургуулийн хүртээмжгүй асуудлаас болж "Монгол бизнес" дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байх үеэрээ анх хордсон. Тодруулбал, хүүхдүүд "Ангид ороход л шал, паарны завсраас муухай үнэр үнэртээд байсан. Эхний цаг дээр тэвчиж байгаад хоёрдугаар цаг дээр Нийгмийн хичээл орж байхад багшдаа хэлэхэд багш огт тоогоогүй. Тэгээд гуравдугаар цагаас Орос хэлний багшдаа хэлж байж ангиас гарч, салхилж эцэг эхээ дуудсан" хэмээн мэдэгдэж байсан.
Мөн 6в ангийн хичээл өдрийн ээлжинд ордог бөгөөд өглөөний ээлжийн 8-р ангийн сурагчид ч гуравдугаар цагаас нь эхлээд эвгүй үнэр үнэртэж байсан гэдгийг хэлсэн. "Монгол бизнес" дээд сургуульд шалгалт явуулах үеэр агааржуулалтын хоолой нь бөглөөтэй байсан тухай ч эцэг эхчүүд ярьсан.
Харин хүүхдүүд хоёр дахиа хорддог 10-р сарын 12-ны өдөр хот даяар эвгүй үнэр түгж, хүмүүсийн дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг элбэг тохиолдсон. Эл өдөр хүүхдүүд тэмцээний бэлтгэл хийж гадаа өдөржин гүйж харайснаас болж өмнөх хордлого нь сэдэрсэн ч байж болно гэдгийг эцэг эхчүүд хэлж байсан юм.
18-р сургуулийн өргөтгөл хийгдэж байгаа тул 6в ангийн сурагчид одоо сургууль дээрээ 7 хоногоор ээлжлэн цахим, танхимаар хичээллэж байгаа аж.
| Хордсон сурагчдын шинжилгээний хариу гарч, Л.Энх-Амгалан сайдыг цагдаад өгчээ |
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
2025-11-06 12:16:51
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29