Түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон байдаг.
Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармыг нүхэн гарцтай болгох ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн.
Тодруулбал "Нүхэн гарцны зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 м өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой.
Борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийнэ" гэдгийг Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин хэлж байсан.
Нүхэн гарцны бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй энэхүү нүхэн гарцны төсөөлөл зургийг танилцуулъя.




БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын нүхэн гарцаас гадна дараах гурван байршилд бүтээн байгуулалт хийгдэх юм. Үүнд:
| 2024 онд ашиглалтад орох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцны ТӨСӨӨЛӨЛ ЗУРАГ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53