Эрсдэлийн Үндэсний Форум 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.
Тус форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран Нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн онцлогтой болж байна.
Форум дараах сэдвийг хөндөнө. Үүнд:
Форумын үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцох юм.
Эрсдэлийн форумыг өнгөрсөн 13 жилийн хугацаанд “Мандал Санхүүгийн Нэгдэл” тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд эрсдэлийн талаарх 100 орчим илтгэл, 150 панелистуудын оролцсон хэлэлцүүлэг, 13 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргажээ.
| Эрсдэлийн үндэсний форум 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53