Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж хэлэхдээ "Цэргийн ангид байгаа камеруудад үзлэг хийж, тухайн бичлэгүүдийг үзэх хүсэлтийг ар гэрийнхний зүгээс гаргасан. Хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр нь дамжуулж Эрүүгийн хуулийн Хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4.1-т заасны дагуу хүсэлтийг хангаж шийдвэрлэж, өчигдөр бичлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн.
Буяны ажилтай холбогдуулан өнөөдөр 13:00 цагт бичлэгийг үзэх хүсэлт ирүүлснийг ханган шийдвэрлэж байна.
Цэргийн ангид байсан найман камерын бичлэгт үзлэг хийсэн" гэлээ.
| Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өнөөдөр камеруудын бичлэгийг үзнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53