72 цагийн кино наадамд Монголын баг “The Minding Creative Minds” шагнал хүртлээ.
FNI /Film Network Ireland/ Ирландын кино нийгэмлэгээс 2023 оны аравдугаар 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд Ирландад ажиллаж амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож “The Minding Creative Minds” шагналыг “The Angel” бүтээлээрээ хүртлээ.
Энэхүү уран бүтээлдээ залуус бид эх оронд минь болж бүтэхгүй байгаа нийгмийн асуудлыг шигтгэхээс гадна цаг бусаар адгийн хүн араатны гарт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж "The Angel" гэж нэрлэжээ.
“The Angel” киноны найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нар ажиллажээ.
| 12 настай охины дурсгалд зориулсан "The Angel" кино олон улсын шагнал хүртлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53