Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авч эхэлжээ.
Уг өрөөг Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх аж.
Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэйшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ.
Чингис хаан үндэсний музейг зорьсноор
Тус музей аравдугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм.
| Чингис хаан музей ажиллаж эхэлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53