Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ. Тухайлбал,
Төлөөлөгч М.Говьсайхан: Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа доголдоход газар чөлөөлөлтийн асуудал удааширдаг. Хоёрдугаарт, хэрэгжилтийн явцад алдаа гарах буюу төлөвлөсөн сургууль, цэцэрлэг болон бусад нийгмийн дэд бүтцийн асуудал баригдахаа больдог. Мөн төсөл хэрэгжүүлэх компанийн санхүүгийн чадамжгүй байдал нь төслийг удаашрах, зогсох нөхцөл болж байна.
Эцэст нь дэд бүтцийн асуудал үүсдэг. Тиймээс Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэж гэр хорооллыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс 158 га гаруй талбайд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төв төслийн ТЭЗҮ болон зураг төслийг боловсруулах 3.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгаж өгнө үү.
Төлөөлөгч Ү.Оюунзул: Бид хүүхдийн автобусны зардлыг дараа жилийн төсөвт тусгаад, автобус оруулж иртэл сурагчид, хүүхдүүд маань энэ өвөл даарна. Тиймээс энэ асуудлыг бид яаралтай шийдвэрлэхийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг дээр хүүхдийн автобусны судалгааг холбогдох газраас авахыг хүсэж байна. Улмаар үүн дээр яаралтай арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зарим хороодыг хуваасан. Хуваасан хороодын байр, өрхийн эмнэлэг зэрэг төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг хэрхэн хүргэх вэ.
Төлөөлөгч Б.Өнөбат: Яармаг орчмын бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал сүүлийн 2.5 жил ярьж байна. Төв магистраль шугамыг нь солиход шаардлагатай 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөөрэй. Мөн Яармагт 2011 оноос хойш нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгаагүй. Одоо л нэг сургууль, хэд хэдэн цэцэрлэг барьж байгаа. Эдгээр ажлыг хурдтай урагшлуулахад Хотын дарга анхаараарай.
Төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар бонд гаргаж, Сэлбэ сэргэлт төсөл болон утаагүй түлшний асаагуурын асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газраас нийслэлд өгсөн. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн шүү гэдгийг Засгийн газрын түвшинд хотын дарга хэлэх хэрэгтэй. Олон улсын бонд гаргана гэдэг хэцүү. Хэрэв олон улсад бонд гаргахаар шийдэж байгаа бол эртнээс төлөвлөж, бэлдээрэй гэж хэлмээр байна. Шинэ түлшний хувьд дангаараа асуудал шийдэхгүй.
Давхар зуухаа шинэчлэх шаардлага үүснэ. Тиймээс хэсэг хэсэг газарт нэг мөр түлш, зуухтай нь шийдэх саналыг гаргаж байна. Сэлбэ сэргэлт төслийн хувьд богино хугацаанд, үр дүнгээ өгөх төсөл байсан. Тиймээс энэ төслийг татаж, хэрэгжүүлэхийн төлөө ажилларай гэж хэлье.
Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 17 буюу ирэх Баасан гарагт хийхээр боллоо.
Эх сурвалж: НИТХ
| Б.Өнөбат: Яармагийн айлуудын зэвтэй усны асуудал бий. Төв магистраль шугамыг солиход шаардагдах ₮6 тэрбумыг ирэх оны төсөвт суулгана уу |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50