Маргааш билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 2023 оны арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээрээ амарна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарлиг гаргаж, хуульчилсан билээ.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн өдөр буюу маргааш Чингис хаан одонг Морин хуурын чуулгад хүртээх мэдээлэл байна.
Уг одонг Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан иргэн, бүтээлд олгодог бөгөөд анхны одонг 2005 онд Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээж байжээ.
Чингис хаан одон хүртэгчид тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг өгдөг байна.
Чингис хаан одонг хүртсэн иргэн болон бүтээл:
| Маргааш бүх нийтээрээ АМАРНА |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53