Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарч “Эрүүл иргэн хадгаламж”-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж Төрийн банканд хадгаламж нээлгэн тодорхой хугацаанд тогтмол хуримтлал хийснээр Монголын болон БНСУ-ын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хувийн хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгодог юм. Тэгвэл Төрийн банк цар хүрээгээ тэлж “KOREA MEDICAL INSTITUTE” буюу KMI эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. KMI нь БНСУ-ын хэмжээнд цар хүрээгээрээ томоохондоо ордог 40 жилийн түүхтэй 8 лаборатори бүхий глобал эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг 197-н нарийн мэргэжлийн эмч, 2000 гаруй мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтнуудаараа дамжуулан үзүүлдэг аж. Мөн тус эмнэлгээр дамжуулан Солонгосын улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдтэй холбогдох боломжтой. Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид нь KMI-н Чежү хот дах салбараар БНСУ-ын виз авах гэж хүлээлгүй түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг шинжилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна KMI эмнэлгээс тусгайлан гаргасан 4 төрлийн эрүүл мэндийн багцаас сонгон Монгол Улсаас БНСУ-ын Чежү хотын салбарт хандан урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох боломжтой болж байна. Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Тэргүүн дэд захирал Д.Сугар, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал нар оролцсон бол KMI эмнэлгээс Бизнес стратеги, төлөвлөлтийн газар хариуцсан захирал Kwang Bae Lee, бизнес стратегийн Хэлтсийн дарга Hyeon Ah Hong, ОУ-ын бизнесийн стратегийн Менежер Jisoo Lee болон Эрүүлийн хамгаалах төвийн менежментийг дэмжих Хэлтсийн дарга Seong Seok OH нар биечлэн оролцлоо.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк
| Төрийн банк: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50