БОАЖЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулж, гол усны бохирдлын тухай мэдээлэл өглөө.
Усны газрын дарга З.Батбаяр "Туул гол маш их бохирдолтой хэвээр байна. Ковидын үеэр уг голын бохирдол бага байсан ч буцаад бохирдлын хэмжээ өндөр боллоо.
Зайсангийн уулын аманд байгаа гурван хотхоны ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар өвчин үүсгэгч нян илэрсэн. Хүн бие зассаны дараа гэдэсний савханцар өвчин үүсгэгч нянгаас сэргийлж гараа угаадаг. Гэтэл гараа угааж сэргийлдэг бодис ундны уснаас илэрч байна. Өмнө нь Сэлбэ гол, Шадивлан, Хандгайтын гүүрний уснаас илэрч байсан тухай мэдээлж байлаа.
Улаанбаатарын хэмжээнд байгаа 680,000 нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Голын, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх барилга байгууламжийг нураана гэдэг асуудал мөн үүнтэй холбоотой.
Ундны уснаас илэрч байгаа нянгууд өөрсдөө худаг гаргасан газарт илүү илэрч байна. Худаг гаргадаг компаниуд стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, зөрчил байвал эрхийг цуцална.

Иргэд, байгууллага зөвшөөрөл бүхий компаниар худаг гаргуулж байхыг зөвлөе.
Усны төвлөрсөн шугамыг зэс хоолойгоор хийх шаардлагатай болж байна.
Зуны үерийн үеэр дөрвөн хүний амь нас харамсалтайгаар үргэдсэн. Үер нь хүйтний улиралд зуд хэлбэрээр үргэлжилж, найман хүний амь эрсэдлээ, Эдгээр иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Малчид одоо өвөлжөөндөө буугаагүй байна. Өвөлжөө нь усгүй газар байдаг. Анхны цас орохоор малчид өвөлжөөндөө буудаг. Бидний амьдралын алхам тутамд усны нөөц шаардагддаг. Анхны цас их оронгуут өвөлжөөндөө бууж амжаагүй байсан малчид эрсдэлд орж байна" хэмээн ярилаа.
| З.Батбаяр: Туул гол маш их бохирдолтой түвшинд орлоо |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50