Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ныг хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан талдаа 20-30 см, гуу жалгандаа 60-80 см хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүсжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зам, гарц гаргах зэргээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53