Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
2023 оны 11-р сарын 09-ний 20 цагаас 11-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -29...-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

| Цаг агаарын хоногийн урьдчулсан мэдээ |
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 15:47:57
2026-04-30 13:48:42
2026-04-30 13:45:23
2026-04-30 13:20:19
2026-04-30 13:09:46
2026-04-30 12:28:45
2026-04-30 11:16:54
2026-04-30 10:59:18
2026-04-30 10:55:07
2026-04-30 09:24:11
2026-04-30 09:14:08
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00
2026-04-29 18:18:05
2026-04-29 17:57:25
2026-04-29 17:50:49
Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026-04-29 17:20:05
2026-04-29 17:03:44
2026-04-29 16:48:23
2026-04-29 15:57:26
2026-04-29 15:02:17
"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
2026-04-29 13:05:54
Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно
2026-04-29 12:55:54
2026-04-29 12:01:06
2026-04-29 11:51:28
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, хөнөөжээ
2026-04-29 11:20:29
Вьетнамд алба хааж тэтгэвэрт гарсан 15 морийг эх оронд нь авч ирнэ
2026-04-29 11:01:18
Явган хүний зам хаасан зөрчлийг арилгах хугацаа өглөө
2026-04-29 10:52:49
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-04-29 10:46:42
2026-04-29 10:40:08
Дараах аймаг, сумдад цас, бороо орж байна
2026-04-29 09:24:22
2026-04-29 07:15:00
2026-04-29 07:10:00