Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр төрийн ордны баруун хойд талын явган хүний замын гялгар хавтанг сольжээ.
Тухайн зам дагуу маш их гулгаа үүсэж байсан тул халтирдаггүй хавтангаар сольсныг УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.
Түүнээс үргэлжлүүлэн тодруулахад "Тухайн замд халтиргаа, гулгаа үүссэнтэй холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирдэг байсан. Явган хүний замын гялгар хавтанг нийтээр нь сольж чадахгүй ч хүн хөдөлгөөн, эрчим ихтэй байршлуудын хавтанг хэсэгчилж сольж байгаа.
Төрийн ордны баруун талын хавтанг сольж дууссан. Хүмүүнлэгийн их сургууль руу явах замын хавтан үлдсэн. Үүнийг өнөөдөртөө дуусгахаар ажиллаж байна.
Жил бүрийн өвөл явган хүний зам дагуу гулгаа үүссэнтэй холбоотойгоор төрийн ордныг тойрсон байршил, арслантай гүүр, Самбуугийн гудамж гэх мэтчилэн цэгүүдэд хамгийн их гомдол мэдээлэл ирдэг. Тиймээс гялгар хавтанг солих ажлыг хэсэгчлэн зохион байгуулж байна.
Одоогоор нэг төхөөрөмж судалж байгаа. Чулуун хавтанг галаар шарснаар өнгөн хэсэгтээ жижиг хэмжээний цууралт хагарал өгч, барзгар болдог. Ийм суурин машин бий. Үүнийг гар багаж болгон хийж ашиглахаар судалж байна.
Драмын театрын урд талбайн зам өнгөлгөөтэй чулуу биш болохоор бусад байршлыг бодвол халтиргаа нь гайгүй. Ерөнхийдөө өнгөлгөө, цэвэрлэгээ хийвэл асуудалгүй. Харин талбайн урд талын тод цэнхэр хавтан маш их халтиргаатай байдаг" гэв.
| Төрийн ордны баруун хойд талын явган хүний замын гялгар хавтанг барзгар, халтирдаггүйгээр сольсон" |
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17