Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангах хүрээнд аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо, газрын ахлах мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр аймаг, дүүргүүдийн БТС-ын газар, хороодын ахлах мэргэжилтнүүдэд хандаж, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга хэлсэн үгэндээ Биеийн тамир, спортын салбарыг түүчээлэгч та бүхэн иргэдийнхээ бие бялдрын хөгжил, идэвхитэй амьдарлыг төлөвшүүлэх үйл хэрэгт манлайлан оролцохыг онцолж, аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын арга зүйч болон албан хаагчдыг Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод ирэх оны тавдугаар сард болох богино хугацааны сургалтанд хамруулах болсоноо дуулгалаа.
Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд тохирсон дасгалын жишиг загварыг спортын шинжлэх ухааны орчин үеийн онол болон түүвэр судалгаанд суурилан боловсруулах нь энэхүү судалгааны зорилго оршиж байгаа юм.
Судалгааны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс энэхүү судалгааг авах ба үүнд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана.
Улмаар иргэдээс авах түүвэр судалгааны хүрээнд иргэдийн нас, хүйс, бие бялдрын хөгжил, ажил мэргэжлийн онцлог, амьдралын хэв маяг, хоол шим тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний хэв шинж, биеийн тамир, спортоор хичээллэдэг давтамж зэрэг хүчин зүйлсийг тодорхойлсноор суурь судалгааны нэгдсэн сантай болох боломж бүрдэж байна.
| Иргэдийн бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгаа авах арга аргачлалын сургалт боллоо |
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29