Урт цагаан барилгыг нураах санал асуулгатай холбоотой асуудлаар архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Урбан иргэдийн форум, Хүрээ архитекторууд ТББ, Антитезиз ателье зэрэг төрийн бус байгууллагууд, судлаачид нэгдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ц.Уянга "Хотын төв буюу бага тойрууд Улаанбаатар хотын анхны архитектурын төлөвлөлт гарч байсан түүхтэй. Улаанбаатар хот үүссэн түүхийг арчиж хаях гэж байгаа нь хамгийн том аюул.
Нэгэнт иргэдийн дунд санал асуулга явуулах гэж байгаа бол хэлбэр төдий биш мэргэжлийн хүмүүсийн санал асуулгыг оролцуулдаг бусад өөр хувилбаруудыг гаргаж өгөхийг шаардаж байна. Урт цагааны гудамжийг үндсэн төлөвлөлт, агуулгаар нь хөгжүүлэн сэргээн засаж, анхнаасаа явсан жуулчны гудамж гэдгийг нь хадгалсан төлөвлөлтийг гаргах ёстой" гэв.
Урт цагааны барилга нь яагаад үнэ цэнтэй талаар архитектурч Б.Батзориг "Урт цагааны барилгын архитектурч нь Монгол Улсын барилгын салбарт гавьяатай нэгэн болох Б.Дамбийнням юм. Түүний энэ хотыг байгуулахын тулд өөрийн ур мэдлэгээ дайчилж ажиллаж байсан цаг хугацааг өнөөдөр үгүйсгэж байна. Энэ хүний хийсэн нэлээд олон бүтээлүүдээс гол соруудын нэг нь Урт цагааны барилга юм. Барилгын салбар үүсэж хөгжсөнөөс хойш Урт цагаан гэдэг барилга барилгыг яаж барих урлаг, технологийг яаж ашиглах талаар сургаж ирсэн. Иймд гавьяат барилгачдынхаа хийсэн бүтээлүүдийг хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх бодлогыг илүү гаргадаг байгаасай гэж хүсэж байна" гэлээ.
Ц.Дэмбэрэл "Өнөөдөр бид Улаанбаатар хотын түүхийн төгсгөлийн хэцүү цаг үеийг туулж байна. Бидний нүдэн дээр Улаанбаатар хотын ой санамжийг устгаж байна. Энэ үйл явц нэлээд олон жил үргэлжиллээ. Улаанбаатар хотын ерөнхий дүр төрх кино, ном зохиол, хүмүүсийн толгойд үлдэх байх. Гэхдээ эдгээрээс хамгийн бодитой нь барилгууд юм.
2000 он гарснаас хойш Улаанбаатар хотын түүхэн төв гэж нэрлээд байгаа хааш хаашаагаа 500-хан метр энэ орон зайд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг нэг нэгээр барьж эхэлсэн. Нэг мэдэхэд л бид Улаанбаатар хотын түүхэн төвийг алдаж байна. Энэ барилгын эзэн нь Улаанбаатар хотын өмчийн харилцааны газар. Хувийнх нь өмч байсан бол тордоод, тоос ч хүргэхгүй үлээгээд зогсох байх. Энэ хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Нийтийн өмчийг тордолгүй ийм болтол нь явуулчхаад одоо муу муухайгаар нь дуудаж энэ барилгыг гутааж байгаа нь буруу" гэв.
| Ц.Уянга: Урт цагааны барилгын асуудалд мэргэжлийн хүмүүсийн саналыг оролцуулж, өөр хувилбарууд гаргахыг шаардаж байна |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43