Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.
Энэ хугацаанд хориглосон уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг Хөдөлмөрийн яамнаас уриаллаа.
Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.
ГССҮТ-өөс мэдээлснээр 2022 оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн бол 2023 оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унасан байна.
| Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах хориотой |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53