Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Монгол шуудан, Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг шийдсэн талаараа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал “What3Words” аппликэйшний туршилтын хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айлыг хаягжуулсан тухай хэлсэн юм.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ "Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй.
Яармагийн тэд дүгээр гудамж гэдгийг "Ертөнцийн зүгээр баруун эргээд нэг худаг байгаа түүнийг өнгөрөөд ирээрэй" л гэж зааж байна. Иймээс хаягжилтын хуулийг батлахаар Барилга, Хот Байгуулалтын Яам болон ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар хаягжилтын асуудлыг шийдэхээр хичээж ирсэн. Гэвч эмх замбараагүй байснаас үүдэн хүмүүс төдийлөн хаягаа мэддэггүй байсан.
Жишээ нь газар нэгжийн талбарын хаяг, шуудангийн хаяг, тухайн объектод нь дахиад тусдаа нэг хаяг байдаг. Ялангуяа гэр хорооллын хаягуудыг тодорхой болгохгүй бол үнэхээр хугацаа тулсан ажил болчихлоо.
Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Яаралтай үед цагдаа, онцгойд өөрийнхөө гэрийн хаягийг зааж өгөх гэтэл тодорхой хэлж чаддаггүй.
Үүнийг оновчтой хэлж чаддаггүйгээс болоод хаягийнх нь байршлаар яаралтай тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учраас Ekids дээр “What3Words” аппликэйшнийг байршуулснаар илүү оновчтой зохицуулалттай болсон.
Тухайлбал та бүхний харж байгаа гурван үг буюу “Саальчин. Түүхт. Хүчээр” гэдгийг илгээхэд шууд Google-тэй холбогдоод энэ айлын гадаа ирэх боломжтой гэсэн үг. Өнөөдөр би энэ гурван үгийг хийгээд л Төрийн ордноос энд ирлээ.
Бид цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшицгээе. Үүний тулд E-Mongolia системийн Ekids дээр цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн" гэв.
| Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50