Сүүлийн үед найман хувийн зээл авсан иргэдийн зүгээс зээлийн хүүгээ зургаан хувь руу шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Мөн төрийн өндөр албан тушаалтан боломжтой талаар удаа дараа мэдэгдсэн билээ.
УИХ-ын гишүүд, Монголбанкны зүгээс Ипотекийн зээлийг найман хувиас зургаан хувь болгоход 400 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Үүнийг санхүүжүүлэх талаар судалж үзэхэд энэ дүн өөрөө Монгол Улсын нэг жилийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх дүн юм. 2024 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотоос орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хүүгийн татаасаар 16 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Нөгөө талаас нь харахад найман хувийн ипотекийн зээлүүд хоёрдогч зах зээлд арилжаалагдсан. Тэдгээр бондыг эзэмшигчид 20-30 жилийн хугацаатайгаар худалдан авсан байдаг. Эдгээр үйл ажиллагаа нь өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хууль, журмын дагуу гүйцэтгэсэн ажлууд юм. Шууд шилжүүлэхэд зардал өндөр учир улсын төсөвт хүндрэлтэй нөгөө талаас бонд эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөнө.
Энэ зардлыг хөдөө, орон нутагт олгогдож байгаа зургаан хувийн ипотекийн зээлийн зөрүүг төсөвт суулгаж 3 хувийн татаас өгч байна. Үүний адилаар найман хувийн зээлийн зөрүү хоёр хувийг жил жилд хуваарилан төсөвт оруулбал бонд эзэмшигчид болон улсын төсөвт хүндрэл үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломжтой.
| Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу хэрхэн шилжүүлэх вэ? |
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17