Монгол ёс уламжлалыг хүүхэд багачуудад таниулахад чиглэсэн “Зузугийн найзууд” 100 ангит хүүхэлдэйн кино төсөл эхлээд багаггүй хугацааг өнгөрүүлжээ. Монгол хүүхэд багачуудын баатар болсон энэхүү хүүхэлдэйн кино нь “Yuotube” сувагт албан ёсны эрхээ авч англи хэл дээр хүүхэлдэйн кино, дуу клипээ оруулж эхэлснээс хойш дагагч нь 300 мянга давж, инстиграмм хуудсыг нь 150 мянган хүүхдүүд дагадаг болжээ. Мөн БНХАУ-ын өөрсдийн сүлжээ болох Douyin, Kuaishou зэрэг апп-уудад албан ёсны сувгаа нээж киногоо оруулж эхэлсэн байна.
https://www.youtube.com/@ZuZuKidsSongs/featured
https://www.instagram.com/ZuZukidssongs/
Тэд дэлхий дээр эрэлттэй байгаа сувгуудад өөрсдийн бүтээлээ байршуулснаар үзэлт хандалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж эрэлт ихэссэнээр бүтээлүүдээ хурдан хугацаанд гаргах хэрэгцээ шаардлага үүсчээ. Үзэгчдийнхээ эрэлтийг гүйцэхийн тулд “Индра институт” болон “Цонжин кибер боардинг” зэрэг сургуулийнхаа хүүхэд залуучуудын дунд 3D анимейшн клуб байгуулж хүүхдүүд нь анимейшн кино хийж эхэлсэн байна.
Дэлхийн анимейшны салбарт жилд дунджаар 400 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн судалгаа бий. Энэ хэрээрээ үзэлт хандалт нь маш өндөр байдаг тул “Амжилт” группийн үүсгэн байгуулагч Ж.Шижир эх орныхоо 800 гаруй жилийн түүхийг энэ салбарт тодоор харуулахын тулд хүний нөөцөө ийнхүү нэмэгдүүлжээ. Монгол орны түүх, өв соёл бол кино урлагт төдийгүй анимейшн салбарт шинэ соргог байхаар өгөгдөлтэй бүтээл төрөхүйц гайхалтай сэдэв юм.
“Зузугийн найзууд” кино төслийн баг хамт олон анимейшн салбараас мөнгө олохоос гадна эх орноо сурталчилсан бүтээлийг кино төслөөрөө дамжуулан дэлхий нийтэд хүргэснээр манай улсад ирэх жуулчдын тоо ч мөн өснө хэмээн үзжээ. Учир нь “Зузугийн найзууд” кино, контент, клип зэргийг “Yuotube” сувагт нэг сарын хугацаанд 20-30 сая хүн үзэж байгаа аж. Хамгийн их үзэлттэй байгаа орнуудаар Энэтхэг, Индонез, Бразил, Филиппин, Америк зэрэг улс орнууд шалгарчээ. Тиймээс кино төслийн багынхан “Yuotube” сувагт 100 сая дагагчтай болж нэг тэрбум үзэлт хандалт авахын төлөө зорилт тавин ажиллаж байна.
| “Зузугийн найзууд” дэлхийн брэнд болоход ойрхон байна |
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 15:47:57
2026-04-30 13:48:42
2026-04-30 13:45:23
2026-04-30 13:20:19
2026-04-30 13:09:46
2026-04-30 12:28:45
2026-04-30 11:16:54
2026-04-30 10:59:18
2026-04-30 10:55:07
2026-04-30 09:24:11
2026-04-30 09:14:08
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00
2026-04-29 18:18:05
2026-04-29 17:57:25
2026-04-29 17:50:49
Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026-04-29 17:20:05
2026-04-29 17:03:44
2026-04-29 16:48:23
2026-04-29 15:57:26
2026-04-29 15:02:17
"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
2026-04-29 13:05:54
Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно
2026-04-29 12:55:54
2026-04-29 12:01:06
2026-04-29 11:51:28
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, хөнөөжээ
2026-04-29 11:20:29
Вьетнамд алба хааж тэтгэвэрт гарсан 15 морийг эх оронд нь авч ирнэ
2026-04-29 11:01:18
Явган хүний зам хаасан зөрчлийг арилгах хугацаа өглөө
2026-04-29 10:52:49
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-04-29 10:46:42
2026-04-29 10:40:08
Дараах аймаг, сумдад цас, бороо орж байна
2026-04-29 09:24:22
2026-04-29 07:15:00
2026-04-29 07:10:00