Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Х-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор мөрдөгчид 2 сая төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Х-г “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан
| МӨРДӨГЧИД ХАХУУЛЬ ӨГСӨН ХЯТАД ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48