Орон нутагт 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлжээ. Иргэд хаана очиж цахим гэрчилгээгээ наалгах, нийлүүлэлт хангалттай эсэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагаас тодрууллаа.
Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан "Орон нутагт буюу 21 аймгийн техникийн хяналтын оношилгооны төвүүдэд иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлсэн байгаа.
Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж, наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулна.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Тэгэхээр цахим системд л бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт шаардахгүй.
Журмын дагуу цахим гэрчилгээг автомашины урд шилний голд нааж байгаа. Цахим гэрчилгээг нааж, тээврийн хэрэгслийн зургийг техникийн хяналтын шинэ программд оруулахад нэг минут л зарцуулна.
Улсын хэмжээнд 7,500 километр хатуу хучилттай зам дагуу төлбөр авах 33 цэг, техникийн хяналтын оношилгооны 25 төв бий. Эдгээрт RFID уншигч төхөөрөмжийг суурилуулж байна.
Харин сүлжээгүй газруудад RFID уншигч төхөөрөмжийг суурилуулахаар дэд бүтцийн ажил хийгдэж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 162 цэгт 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан.
Энэ оны наймдугаар сарын эхээр төрийн үйлчилгээний авто бааз, байгууллагууд болон хувийн хэвшлийн 5,000 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наах ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 16,500 орчим тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болсон байна.
Аравдугаар сарын мэдээллээр Монгол Улсад 1,180,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс замын хөдөлгөөнд байнга оролцдог 970,000 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наахаар төлөвлөсөн.
"Бодь электроникс" компани тендерт сонгон шалгарч, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нийлүүлж байгаа. Тус компани нэг сая орчим цахим гэрчилгээг нийлүүлсэн байна" гэсэн мэдээллийг өглөө.
RFID уншигч нь зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй.
Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж, мэдээллийн санд өгөгдөл дамжуулах технологи. Хүний хувийн мэдээллийг дамжуулахгүй.
Зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.
Цахим гэрчилгээг үнэгүй олгоно гэдгийг өмнө нь албаныхан мэдээлж байсан билээ.
| Э.Мөнхнасан: 21 аймгийн техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нааж байна |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00