2012 оноос хэрэгжиж эхэлсэн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” дэлхий нийтээр тогтсон журмыг зөрчсөн, даатгалын байгууллагын лоббигоор хийгдэж байгаа ажил гэж жолооч нар ам муутай байна.
Салбар хариуцсан байгууллага нь жолооч нараас тэртэй тэргүй авдаг тэрбум, тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулдгаа ил тод болгохын оронд жолооны үнэмлэхтэй иргэдийг машин авангуут нь “Ашгүй чи нэг машин авч унах чадалтай болоо юу” гэсэн шиг “Даатгалд заавал хамруулна” гэж дайрч байна хэмээн тэд гомдоллож байгаа юм.
Монгол Улсад 2020 оны байдлаар 1 136 734 (эх сурвалж 1212.mn) мянган автомашин байсан гэсэн тооцоо байна. Авто тээврийн газар нэг машинаас жилдээ 50 орчим мянган төгрөгийг “үзлэг” нэрээр хурааж авдаг. Энэ мөнгөний тал нь зардал гэж үзвэл жилд 15 тэрбум төгрөг Авто тээврийн газарт төвлөрдөг байна. Байсхийгээд л “Үнэмлэх шинэчилнэ”, “Улсын дугаарыг гурван оронтой болгоно” гэх зэргээр авчихдаг “татвар”-уудыг нэмбэл бүр ч их мөнгө болно. Гэхдээ хэргийн учир мөнгөнд ч байгаа юм биш ээ. Зарчимд байгаа юм.
“Нийгмийн даатгал”-ыг нэрийн данстай болгож, сайн дураараа хамрагдах боломж олгосон атлаа жолооч нарт өөр зарчмаар хандаад байгааг нь юу гэж ойлгох вэ. Даатгал бол сайн дурынх байх ёстой. Тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдах ёстой. Жолооч нарт өнөөдөр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах шаардлага байгаа юу гэвэл тийм. Гэхдээ хамгийн гол нь сайн дурын үндсэн дээр даатгалд хамруулах ёстой. Харин даатгалын компаниуд даатгалгүй жолоочид хохирч байгаа юм шиг, даатгуулахгүй бол болохгүй юм шиг санагдтал ажиллах ёстой юм. Сайн дурын даатгал нь компаниудыг хоорондоо өрсөлдөхөд хүргэдэг. Энэ нь жолооч буюу үйлчлүүлэгчид ашигтай. Даатгалын үйлчилгээ хэзээ ч албан журмаар явах ёсгүй.
Өмнөх нийгмийн үеийг бидний үеийнхэн мэдэхгүй, үзээгүй. Гэхдээ одоо хэдий ардчилсан нийгэм ч гэлээ асуудалд хандаж байгаа арга барил нь социализмын үеэс ч дор орчихсон байна гэж ахмад жолооч нар ярьж байна. Монгол Улсад даатгал гэгч зүйл анх бий болох үед иргэд хамрагдах тийм ч дуртай байгаагүй гэдэг. Тэр үед Монгол оронд нэг намын дарангуйлал, захиргаадалт жинхэнэ утгаараа оршиж байсан ч иргэдийг сайн дураар нь даатгалд хамруулж байсан түүхтэй. Төр засгийн бодлогыг эсэргүүцсэн үйлдэл хийх нь байтугай үг хэлэх хориотой байсан болохоор уг нь иргэдийг бүгдийг нь даатгалд хамруулахад ганц тушаал л хангалттай байсан ч тэгээгүй. Яагаад гэвэл даатгал бол яг л гэрлэлт шиг цэвэр сайн дурын үндсэн дээр хийгддэг зүйл юм. Хэнбугай нь ч, тэр ч байтугай төр ч хүнийг хэн нэгэнтэй гэрлэхийг албаддаггүй шиг даатгалд хамрагдахыг шаардах эрхгүй.
Шууд хэлэхэд дээрх хуулийг жолооч нарын биш даатгалын байгууллагуудын захиалгаар бүтсэн хууль гэж хардаж байна. Бас цуцлах цаг нь болсон гэж үзэж байна. Нийгэмд асар их ач холбогдолтой, зөв зүйтэй хэрэг учир даатгалын байгууллагад асар их ирээдүй бий. Гэхдээ ийм захиргаадалтын аргаар яваад байхаар иргэд даатгалыг шийтгэл гэж хардаг болсон болжээ. УИХ-ын нэр бүхий 20 гишүүүн албан журмын даатгалыг хэвээр үлдээгээд цугласан хөрөнгийг нь ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд ч гэнэ үү захиран зарцуулдаг болох хуулийн төсөл санаачилаад гүйж байгаа сурагтай. Тэр ч юу л бол. Гол нь албан журмаар даатгуулдгийг л зогсоохгүй бол мөнгө авч байгаа газар жолооч нарын төлөө юм хийнэ гэдэг худлаа даа. Бэлэн их мөнгө л харагдаад, тэрийг яаж авах вэ гэж арга сэдэж байгаа хэрэг.
| Даатгал шийтгэл биш |
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32