Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм.
Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай.
Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс:
1. Та галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө тасалбар буцаах хүсэлт илгээх боломжтой.
2. Таны буцааж буй тасалбарын үнийн дүнгээс 10%-ийг суутган ажлын 5 хоногийн дотор тасалбар дээрх зорчигчийн дансанд шилжүүлэх болно. /Жич: Таны буцааж буй тасалбар дээрх ЗОРЧИГЧИЙН НЭР нь буцаах хүсэлт дээрх дансны дугаар, данс эзэмшигчийн НЭР-тэй таарч байх ёстой/.
3. Хэрэв та 24 цаг дотор тасалбар буцаах тохиолдолд 1900-1949 лавлах утсанд холбогдох эсхүл өөрт ойр байрлах тасалбар худалдаалах газарт хандана уу /өртөөнд/.
4. Та холбогдох утасны дугаараа зөв бичнэ үү /шаардлагатай тохиолдолд холбоо барих 2 утасны дугаарыг заавал бөглөнө үү/
5. Таны тасалбар буцаах хүсэлт хүлээгдэж байгаа төлөвт байгаа тохиолдолд уг хүсэлтийг зорчигч өөрөө цуцлах боломжтой. Хэрэв хүсэлт хянагдаж байгаа төлөвт байгаа тохиолдолд буцаах хүсэлтийг цуцлах боломжгүйг анхаарна уу.
6. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаалт хийнэ. Төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчийн дансанд нь шилжүүлнэ.
7. Тасалбар буцаалттай холбоотой мэдээллээ алдаатай оруулах, тасалбарын дугаарыг андуурч буцаах хүсэлт илгээсэн тохиолдолд гарах үр дагаврыг хувь хүн өөрөө хариуцна. Иймд буцаалт хийх гэж буй тасалбараа мөн эсэхийг сайтар нягтлан шалгана уу.
8. Санамжийг уншиж танилцаагүйгээс үүсэх эрсдэлийг зорчигч өөрөө хариуцна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
| "УБТЗ" ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53