Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгосон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн таван сарын хугацаанд 32 хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний баг ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь эрсдэлийг гаргаж ирлээ.
Хүнд суртал, авлига, чанаргүй үйлчилгээ зэрэг 1,900 гаруй төрлийн эрсдэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт байна. Эдгээр эрсдэлийг арилгаж, цаашдаа хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж чадсанаар төрийн үйлчилгээ бодитой болох юм.
Олон улсын жишиг яривал хамгийн өндөр чанар, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдгээр Канад улс дэлхийд нэгдүгээрт ордог юм байна. Иргэн, төр хоёр 1х1 харьцаатайгаар харилцаж иржээ.
Гэтэл Монголд нэг иргэн 5-6 төрийн үйлчилгээний байгууллагатай харилцаа үүсгэсний үндсэнд үйлчилгээгээ бүрэн авч чадаж байна.
Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын үйлчилгээ өнөөдөр иргэн бүрийн авдаг үйлчилгээ болчихсон. Эдгээр үйлчилгээний 70 орчим хувь нь уламжлалт цаасан харилцаан дээр тогтоод өнөөдрийг хүртэл явж байна.
Иймд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажлын байран дээр нь бодит хэрэгжүүлээд ирэх оны нэгдүгээр сараас хүнд суртал үүсгэдэг олон хүчин зүйлийг арилгахаар ажиллана.
Энэ салбарт хүнд суртлын хэд хэдэн жишээ байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутам очиж группийн мөнгөө сунгуулдаг байдлыг арилгах боломжтой" гэлээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутам очиж, группийн мөнгөө сунгуулдаг байдлыг арилгах боломжтой |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53