Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд замыг явган зорчигчийн гэрэлтүүлэгчтэй тэмдэглэгээтэй болгожээ.
Нийслэлийн хэмжээнд анх удаа энэхүү гэрэлтүүлэгч бүхий явган зорчигчийн аюулгүйн тэмдгийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн байна.
Цаашид дүүргийн сургууль орчмын бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттай хийхээр төлөвлөсөн болохыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд 59 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.


| Нийслэлийн хоёрдугаар сургуулийн урд зам явган зорчигчийн гэрэлтүүлэгчтэй тэмдэглэгээтэй болов |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53