Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас товч мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 50 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 246, сураггүй алга болсон 176 хүнийг олж тогтоожээ.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20,400,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 227 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт /2023.10.23-27-ны өдрүүдэд/ 35,563 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 587 хэргийг хүргүүлсэн байна.
Шийдвэрлэгдсэн зөрчлүүд:
Иргэн “Т” нь 2023 оны аравдугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд “Машин урсгал сөрүүлж хөдөлгөөнд оролцуулсангүй” гэх шалтгаанаар иргэн “Б”-ийн биед нь халдаж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх саналыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгожээ.
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй өдөр өнжүүлэх төвийн багш “А” нь 6 настай хүүхдийг тоглоомын талбайд хараа хяналтгүй үлдээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх 300,000 төгрөгөөр торгосон байна.
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн иргэн “Н” нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Голден Будда” хотхоны баруун замд “Hyundai” маркийн “Porter” загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг шахаж хөдөлгөөнд осолтой байдал бий болгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: ЦЕГ
| "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 227 иргэнийг шүүхээр баривчлуулна" |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00