Цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Өчигдрөөс /2023.10.29/-нөөс эхлэн зарим аймагт цас орж, халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагджээ.
Онцгой байдлын газраас анхааруулснаар, орон нутгийн замууд, томоохон даваанууд халтиргаа үүссэн учир анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тодруулбал, Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүссэн байна. Цаг уур, орчин шинжилгээний төвийн мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см байна.
Тиймээс иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
| Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаатай байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53