Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, Наран ижий заяа хавдрыг даван туулагчдын холбооноос "Монгол Ньюс" төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Иргэн Ш.Ариунаа "Хавдрын шинэ эмнэлэг барих гол шаардлагыг дэвшүүлж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Энэ барилгын ажил төлөвлөгөөнд орсон боловч төсөвт тусгагдаагүй байгаа нь хүнд сэдэв болж ирсэн.
Тиймээс 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед хорт хавдрын эмнэлэг барих ажлыг төсөвт тусгуулахад дуу хоолойгоо өргөнө.
Өнгөрсөн онд хавдрын өвчлөлөөр 6,885 хүн оношлогдож, үүнээс 4,548 хүн нас баржээ. Энэ бол маш өндөр тоон үзүүлэлт юм.
2022 оны мэдээллээс харахад Монголд нийт 23,278 хорт хавдрын даван туулагч байна.
Гэтэл 1981 онд анх байгуулагдаж байсан Хавдар Судлалын Үндэсний Төвөөс өөр хавдрын эмнэлэг манай улсад байдаггүй. Улсдаа ганцхан байдаг хавдрын эмнэлэг нь ямар их ачаалал, дараалалтай байдгийг бүгд мэднэ.
Хавдар судлалын шинэ эмнэлэг баригдвал хэчнээн олон хүний амьдралын чанар, тавиланд нөлөөлж чадна. Гэвч энэ ажилд хойш сууж, төсвийг гацааж байна. Ерөнхий том тоо тавьсан боловч төсөвт тусгагдаагүй хэвээр.
Иймд хавдрын өвчлөлийг даван туулж яваа иргэд, УИХ-ын 76 гишүүнд хандан шинэ эмнэлэг бариулах хүсэлтээ хүргүүлж байгаа" гэлээ.
"Гарын үсгийн хүч эвсэл"-ийн төлөөлөл Ч.Сосормаа "Хорт хавдрын гай гамшигт нэрвэгдээгүй, хүнээ алдаагүй аль эсвэл хорт хавраар өвчилж, зовж шаналаагүй ах, дүү, хамаатан садангүй хүн гэж Монголд алга.
Онц байдал зарлахаар гамшгийн аюул нүүрлээд байхад УИХ-ын гишүүд хавдрын шинэ эмнэлэг барих ажлыг яагаад ярихгүй байгаа юм бэ.
Монгол Улс өнөөдөр
Төсвийн хэлэлцүүлгийг сонсож байхад тойргоо яаж тордох вэ, бараг л манай сумын байшингийн цонхны шил байхгүй гэдэг юм яриад сууж байна.
Ийм учраас УИХ-ын гишүүдийн 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед хавдрын шинэ эмнэлгийг барьж байгуулахад төсвийг нь тусгаж өгөхийг уриалж, шаардаж байна.
Сүхбаатарын талбайд маргааш иргэдийн гарын үсгийг цуглуулах цуглаан зохион байгуулна. Иргэд бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэхийг урьж байна.
Бид хамтдаа эрх ашгаа хамгаалахгүй бол эрх баригчид хавдрын асуудалд хойрго хандсан хэвээр байх нь" хэмээн байр сууриа илэрхийллээ.
| УИХ-ын гишүүд хавдрын шинэ эмнэлэг барих ажлыг яагаад ярихгүй байгаа юм бэ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00