Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулсан.
Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэргээр саатуулсан бөгөөд 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү шалгаж эхлээд байгаа юм.
Шалгалтын явцад 55 настай Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт "Boogii Boogii" гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн.
Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж эхлээд байгаа.
12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тэгвэл Г.Цог-Өрнөхийн хойшлуулшгүйгээр цагдан хорьсон хугацаа дуусаж буй тул үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Энэ дагуу шүүхээс нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
| Эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ |
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17