ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын амралт нэг долоо хоног байх хуваарийг БШУЯ-наас гаргажээ.
Тодруулбал улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги гэхгүйгээр бүх сурагч арваннэгдүгээр сарын зургааны Даваа гарагаас амарч, арваннэгдүгээр сарын арван гуравны даваа гарагт хичээлдээ орно.
Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.
Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэх юм.
Улсын хэмжээнд ЕБС-д 781,178 хүүхэд суралцаж байгаагаас 75,100 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд байна.
| ЕБС-ийн сурагчид 11 сарын 6-наас амарна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53