Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан. Мөн энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Гэсэн ч нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газрыг амины болон зуслангийн зориулалтаар олгож байгааг энэ хууль болон дагалдах хуулиудад бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Захын гурван дүүргийн хувьд газар олгох процесс цаашид үргэлжилнэ. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга таван тохиолдолд л газар олгоно. Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд, хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үүднээс газар олгоно. Гуравдугаарт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар, дөрөвдүгээрт, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олгох юм. Тавдугаарт, царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.
Худалдан авах ажиллагаанд гарсан нэг алдаа нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдэж байгаа нь юм. Иймээс нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, хэлтсийн зарим орон тоог цомхотгон, тендерийн жишиг бичиг баримт боловсруулах ажлыг шинэ хууль болон дагалдах хуулиудад мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Тендерийн жишиг баримтын дагуу үнэлгээний хороод сонгон шалгаруулж, харилцан хяналтыг бий болгох юм.
| Төвийн зургаан дүүрэгт 0.04, 0.07 га газар олгохыг зогсооно |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00