“Ихбит” ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Hedging Coin буюу "IHC" койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлсөн гэж үзжээ.
Нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
| “Ихбит” ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53