Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын "Соёл, спортын ордон"-д энэ сарын 16-ны өдөр зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын даян аварга Намсрайн Батсуурь, аварга Оргихын Хангай, гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон, заан Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглов.
Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Од групп", "Их Монгол" сан, "MGO trans" ХХК-ий бөх Монгол Улсын аварга Оргихын Хангай 6 даван түрүүллээ. Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан. Үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.
| Аварга О.Хангай Замын-Үүдийн Гаалийн газрын барилдаанд түрүүлэв |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48