Хувийн тэтгэврийн сангийн тухай УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан болон НХХЯ-наас санаачилсан хоёр хуулийн төсөл байсныг нэгтгэн нэг төсөл болгох явц үргэлжилж байна Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралджээ. Ажлын хэсэгт Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард лайф ХХК, Тэтгэврийн реформ хөдөлгөөн, Үндэсний амьдралын даатгал ХХК, Тэтгэврийн ууган сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, судлаач нарын төлөөлөл багтсан бөгөөд хуралд оролцсон ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ нэгдсэн хууль ямар байдлаар батлагдах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь, Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөлд одоо авч байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн сангууд руу шилжүүлдэг байхаар зохицуулсан бол НХХЯ-ны санаачилсан төсөлд одоо байгаа шимтгэл хэвээрээ байх бөгөөд хүсвэл иргэн өөрөө нэмэлт шимтгэл төлөх зохицуулалттай байсан юм. Хэрвээ НХХЯ-ны санаачилсан хувилбараар батлагдвал тэтгэврийн шинэчлэл болж чадахгүй юм.
| Хувийн тэтгэвэрийн сангууд одоо төлж байгаа шимтгэлийг хуваалцах уу эсвэл нэмж авах уу |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03