Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д "тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах", Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн", 29 дүгээр зүйлийн 29.10.2-д "холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон олон улсын зээл тусламж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж байгаа газартай давхацсан" 43 дугаар зүйлийн 43.6-д "Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” гэж заасан.

Мөн Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 459 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/7471 дугаартай албан бичиг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/256 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн А/1477, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1481 тус тус захирамж, архитектур төлөвлөлтийн авто зам, замын байгууламж төлөвлөх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-033, 2025 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 2025/00-1073, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/00-050, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/00-1075, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ2024/00-831 дугаар бүхий даалгаврын дагуу доорх:

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын гудамжнаас Нүхтийн авто замтай холбосон зам;

Хан-Уул дүүргийн 22-р хороо Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам;

Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дайран өнгөрөх Туул гол дагуу "Туулын хурдны авто зам";

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хүмүүн суруулийн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам;

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын замаас Арцатын ам хүртэлх авто зам, Улаанбаатар хотын захиргаа, Хангарьд ордны зүүн талын авто зам;

Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, Наадамчдын замын урд талаас Хүүшийн амны авто зам; 

Иймд батлагдсан авто замуудын трасст өртөж буй газар ашиглагчдын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хавсралтад дурдагдсан иргэн, хуулийн этгээдүүд хариу тайлбарыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус Хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг мэдэгдье.

Жич: Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлахад саад болохгүй болохыг анхаарна уу!!!

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 

Батын Батбаатар 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Хан-Уул Эко Дүүрэг

Хан-Уул Арваннэгдүгээр Хороо

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо

 


Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ