ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөр “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг иж бүрнээр нь үнэлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохоор зургаан төрлийн судалгаа хийж байгаа аж.
Үүнд хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаа, мэдээллийн ил тод байдлын үнэлгээ, хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа, сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа, хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд болон бодлого шийдвэр гаргагчдын ганцаарчилсан ярилцлага, эрх зүйн орчны үнэлгээ зэрэг багтаж байна.
Эдгээр судалгааны үр дүнд салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөмж боловсруулах зорилготой аж. Энэ хүрээнд хэрэгжүүлж дууссан хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааны зарим үр дүнг танилцууллаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн цаг үеийн мэдээлэл авдаг эх сурвалжид ихээхэн өөрчлөлт гарчээ. 2015 онд цаг үеийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалж нь телевиз байсан бол 2025 онд Фэйсбүүк болж өөрчлөгдсөн байна.


| Иргэдийн 84 хувь нь цаг үеийн мэдээллийг фэйсбүүкээс авч байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33