Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоогоо өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас үргэлжлүүлэн ажиллаж байна.
Энэхүү бодлогын хүрээнд НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн урилгын дагуу 2023 оны 5 дугаар сараас эхлэн Израйль-Ливан Улсын хилийн дагуу зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “United Nations Interim Force in Lebanon” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс эмч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.
Цэргийн алба хаагчийн тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтын асуудлаар НҮБ-тай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг БТГ-аас НҮБ-тай хэлэлцэн тохирч, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн дэмжигдэж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдод гарын үсэг зурах эрх олгогдсон болно.
“Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хооронд Энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд цэргийн хүчин оролцуулах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Байнгын төлөөлөгчийн газрын байранд гарын үсэг зурж баталгаажуулсан талаарх мэдээг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд байгаа Байнгын төлөөлөгчийн газраас бидэнд ирүүллээ.
| БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ ИРҮҮЛЛЭЭ |
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
2026-08-30 19:31:09
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
2026-08-29 11:58:34
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
2026-08-31 18:05:51
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
2026-08-30 19:31:09