Даатгуулагчийн зүрх зогссон нь гэнэтийн шалтгаан биш хэмээн ₮118 саяыг олгохоос татгалзжээ

 

Нэхэмжлэгч Н.О  нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.О болон Г.Г, Г.Х нар нь “П” ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон, нэхэмжлэгч Н.О болон Г.Г, Г.Х нар даатгалын баталгаа болон даатгалын гэрээнд заасан хувь хэмжээгээр хураамж төлсөн, даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч, даатгуулагч Г.Г нас барсан.

Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримталж, хэргийн баримтаар даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх: “...Давж заалдах шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасныг хэрэглэснийг буруутгахгүй гэж үзсэн.

Учир нь, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагч “П” ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж, энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Талууд гэрээндээ “зүрх гэнэт зогсох” гэсэн нөхцөлийг нэмэлт эрсдэл болгон даатгалын тохиолдолд хамруулахаар тохиролцсон, маргаан бүхий тохиолдолд зүрх зогсох өвчин нь гэнэтийн байгаагүй ба энэ шинжээрээ даатгалын тохиолдолд хамаарахгүй байсан гэж хариуцагч мэтгэлцсэн.

Гэвч  талууд ямар тохиолдлыг гэнэтийн гэж үзэхийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа тодорхой биш байхаас гадна Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах нь даатгагчийн үүрэг тул уг нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч Г.Г нь уушгины хатгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амьсгал дутагдлын улмаас зүрх нь зогсож нас барсан байх ба энэ нь эмчлүүлж байсан өвчний хүндрэлээс болоогүй, амьсгал дутагдлын улмаас гэнэтийн үйл явдал болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүсэж, даатгалыг тохиолдол бий болсон гэж үзэх ба талуудын тохиролцсон нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна.” гэж дүгнэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 


Даатгуулагчийн зүрх зогссон нь гэнэтийн шалтгаан биш хэмээн ₮118 саяыг олгохоос татгалзжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ