Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, БСШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар өчигдөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж, ажилтан албан хаагчидтай уулзан хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.
Уулзалтын үеэр тус эмнэлгийн удирдлагууд ажил байдалтай нь ирж танилцаж байгаад талархал илэрхийлээд эмнэлэгт нэн шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Х.Ганхуяг, Ч.Энх-Амгалан нараас хүссэн байна. Нэн түрүүнд зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх аппарат, тоног төхөөрөмжийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа аж. Мөн өмнө нь төлөвлөгдөөд буй 450 ортой өргөтгөл барих асуудлыг яаравчлах, үүнээс өмнө шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж өгөх хүсэлт тавьжээ. Х.Ганхуяг, Ч.Энх-Амгалан нар хүсэлтүүдийг хүлээн авч, “Ирэх оны төсөвт суулгахыг хичээж ажиллана” гэжээ.
| Монгол-Японы эмнэлэгт зүрхний шигдээсийн аппарат нэн шаардлагатай байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03