Нийтийн тээврийн бодлогын газарт Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ө "Ч:73 “ТЭЦ4-Зунжин худалдааны төв” чиглэлийн 4-049 гарааш дугаартай автобусанд 32-ын буудлаас суугаад жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа. Гомдолтой байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдлыг гаргажээ.
Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний "Блюбус" ХХК-ийн 4-049 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн дөрөвдүгээр сарын 14-ний 15:00 цагийн үеийн хяналтын камерын бичлэгийг шалгажээ. 32-ын тойргийн автобусны зогсоолоос эрэгтэй зорчигч хөлс төлөлгүй сууж, жолоочийн шаардлагыг биелүүлээгүй байдал харагдсан тул гомдол гаргагчийн буруу гэж үзсэн байна.
| Автобусны мөнгөө төлөөгүй иргэн “Жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа“ гэж гомдол гаргажээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33