Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчлөлийн талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Эндээс онцлоход, нийслэлд бүртгэгдээд буй менингококк халдварт өвчний талаар насанд хүрэгчдийн 15 орчим хувь нян тээгч байдаг. Хааяа хоолой өвдөх зовуурь илрэх зэрэг шинж тэмдэг эрүүл нян тээгчид илрэх ба өвчлөлийн ихэнх хувийг эдгээр эрүүл нян тээгч нар бусдад халдаадаг. Эрүүл нян тээгчийг оношлох хүндрэлтэй. Хүйтэн юм уухад хоолой нь сэрвэгнэж, тороод байна гэдэг хүмүүс бий. Тэр хүмүүс нян тээгч байх магадлал өндөр.Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд 24 цагийн дотор хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Ойрын хавьтлыг судалгаагаар тогтоож, урьдчилан сэргийлэлт хийнэ. Үүний дараа олныг хамарсан байгаа эсэхийг харгалзан үзээд вакцинжуулалт хийх эсэхээ шийддэг. Дэлхий нийтээрээ вакцинжуулалтын нэгдсэн сантай болсон учраас бид хүсэлтээ өгч, захиалгаа хийсэн байгаа. Вакцин хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.
Улмаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Менингитээс сэргийлэх товлолт вакцин байдаг уу?
-Энэ халдвараас сэргийлэх олон хүүхдийг хамруулсан вакцин байдаггүй. Менингококк вирусийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Халдварын голомт гарсан тохиолдолд тухайн голомтын ойрын хавьтлуудад вакцин хийдэг.
Дэлхий нийтээр дархлаажуулалтын нэгдсэн сан байдаг. Манай улсад ийм хүрээний үүсгэгч байна гэсэн мэдээллээ өгсний дараа вакцныг тараадаг. Манай улс хүсэлтээ өгсөн, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран захиалаад байна. Том дуслын халдвар тул өвдсөн хүнтэй нэг метрийн дотор ойр байсан хүмүүс халдварлах эрсдэлтэй. Ханиад томуу шиг тархалт ихтэй биш.
-Хувийн эмнэлэгт менингитийн вакцин хийж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Хоёр жилийн өмнө нэг хувийн эмнэлэгт хийж байсан. Сүүлийн нэг жилд хувийн эмнэлэгт вакцин хийж байна гэсэн мэдээлэл ирээгүй байна. Менингококкт халдвар нь том дуслын халдвар. Тэгэхээр өвдсөн хүнтэй нэг метрийн дотор ойр байсан хүн л халдвар авах эрсдэлтэй. Тэрнээс цааш нэг гэрт байдаггүй, нэг ангид суралцдаггүй хүүхдүүд өвдөх эрсдэл бага. Тиймээс сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэхэд тухайн ангид үзлэг хийж, тухайн ангийг л өрхийн эмчийн хяналтад 10 хоног авдаг.
-Томуугийн тархалт өндөр байгаа. Энэ үед менингитийн халдвар тархвал орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Менингококкт халдвар цаг минутаар хүндэрдэг учир улсын хэмжээнд бүх эмнэлэг тусгаарлах өрөөг бэлдсэн. Тусгаарлах өрөөнд тусгаарлан эмчилнэ.
Хүүхэд ирсэн даруйд шинжилгээ авч, эмчилгээ эхлүүлдэг. Сэжигтэй тохиолдолд ирлээ гэхэд шинжилгээ авч, эмчилгээ эхэлдэг. Тэр даруйд голомтыг тогтоох ажлууд эхэлдэг. Сүүлийн тохиолдлуудыг харж байхад иргэдийн дийлэнх хувь нь 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт ханддаг. Цаг алдах нь хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өндөр халуурснаас хойш 6-8 цагийн дотор биед тууралт гарна. Тууралт гарснаас хойш 10-аад цагийн дотор шоконд орох тийм хурдтай явагддаг өвчин гэлээ.
| ХӨСҮТ: Менингококк том дуслын халдвар учраас нэг метр зайд эрсдэлтэй |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51