Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 50 мянга орчим хүн халдвар авсан. Үүний 87 хувь нь нийслэл хотод бүртгэгдээд байна.
Нийслэлд халдвар хүн амын дунд өргөн тархсан байгаа энэ үед аль болох хохирол багатай даван туулахын төлөө тэмцэх ёстой. Зөвхөн мэргэжлийн байгууллагууд гэлтгүй ард иргэд мөн халдварын эсрэг тэмцэж байгаа.
Халдвар өргөн хүрээтэй тархсан үед өвчний хүндрэлийн тоо нэмэгддэг бөгөөд өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-54 хувь нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна. Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цаг тухай бүрд нь боломжийнхоо хэрээр хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Халдвар өргөн тархсан байгаа энэ үед хэн ч халдварт өртөж болох учраас халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй. Мөн вакцинжуулах ажлыг өргөнөөр авч хэрэгжүүлдэг. Манай улс өмнө нь олон халдварт өвчний үед вакцинжуулах ажлыг зохион байгуулж байсан туршлагатай.
Вакцинаар дархлаа тогтоож байгаа энэ үед эхний тунг хийлгээд тайвширч болохгүй. Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой.
| Вакцины бүрэн тунг тариулаад дархлаа тогттол дэглэмээ баримталж чадвал урин цагт амны хаалтгүй байх боломж бүрдэж магадгүй |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03