Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг хувийн дүнгээр Япончууд тэргүүлж, Монгол Улс наймдугаар байрт эрэмбэлэгджээ.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм. Энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аварга Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртэхдээ 20 нас, 359 хоногтой байлаа.
Түүнээс дөрвөн сараар эгч БНСУ-ын Хо Ми Ми эмэгтэйчүүдийн 57 кг-д өнгөлсөн бол Нидерландын Йоанна Ван Лешот 21 нас, 195 хоногтойдоо дэлхийн хошой медальтан болж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа. Эмэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн Францын Марго Пино 30 нас, 137 хоногтойдоо түрүүлснээр хамгийн ахмад нь болжээ.
| Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 8-р байрт эрэмбэлэгдэж байна |
2025-09-17 17:22:35
Хаалт эвдэж нэвтэрсэн жолоочийг шалгаж байна
2025-02-21 13:48:28
Манай улсад хоёр хоногт нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна
2025-01-24 12:49:24
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-10-15 07:27:49
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-10-15 07:25:12
2026-10-14 17:15:59
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 17:02:08
2026-10-14 15:14:01
2026-10-14 14:55:32
2026-10-14 11:36:50
2026-10-14 11:05:04
2026-10-14 09:59:50
17 настай сурагч аутизм, ADHD-ийг эрт илрүүлэх хиймэл оюун ухаан бүтээжээ
2026-10-14 09:18:51
ЗГ “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
2026-10-14 09:07:26
2026-10-14 07:10:00
2026-10-14 07:00:00