Дэлхийг ч хуурах манай статистик

Улс орнуудыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр эрэмбэлдэг байгууллага дэлхий даяарт хэдэн мянгаараа бий. Олонх нь албан ёсны гэдэг утгаар Статистикийн газрынх нь судалгааг эх сурвалж болгодог. ҮСХ зөвхөн монголчуудыг биш дэлхийг ч хуурдаг гэсэн үг. НҮБ-ыг төлөөлж Монголд ирсэн албан ёсны төлөөлөгчийн бичсэн илтгэлийг интернэтээс мэдээлэл авдаг жирийн оюутан шүүмжилсэн хөгжилтэй тохиолдлын тухай ярьж өгье.
НҮБ-ын Хүний эрх, ядуурлын чиглэлээр судалгаа хийдэг тусгай мэргэжилтэн Магдалена Сипульведа 2013 онд Монголд ирж, өөрийн хэмжээнд танилцаад илтгэл бичиж, НҮБ-д хүргүүлжээ. Илтгэлдээ “Монголчууд одоо ирээдүйд га¬рах эдийн засгийн өсөлтөд сэт¬гэл догдлон, баян болохоо хү¬лээж суугаа боловч үнэндээ тэгж догдлох шаардлага үгүй ч байж мэднэ. Учир нь эдийн зас¬гийн их өсөлт ядууст огтхон ч хүртээл-гүй байж магадгүй байдал энд боди¬той¬гоор оршин байна. Монгол Улс өөрчлөгдөж байгаа ч ядуурал маш ихэсч, батажжээ. Энэ байдал зөвхөн хөдөөд гэлтгүй хотод ч ажиглагдаж байна. Энд баян хоосны ялгаа улам л ихэсч байгааг харахад илт байх юм. Би Монголд байх хугацаандаа тус улс боловсрол, амьдрах орчин нөхцөл, хуулийн өмнө эрх тэгш байх гээд эрхзүйн орчноо маш сайн бүрдүүлж чадсаныг олж мэдсэн. Гэхдээ энэ хууль, зүйл заалт ихэнх монголчуудын хувьд хамаагүй байдаг юм билээ” хэмээн бичсэн байв. Түүний бичсэн үнэн байсан эсэхийг монголчууд мэдэх хойно. Харин Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авдаг Пьер Александер хэмээх  оюутан М.Сипульведагийн бичсэнийг эсэргүүцэн Examiner.com цахим хуудсанд нийтлэл бичсэн юм. 
Мань залуугийн нийтлэлд “Монгол Улс 2011 онд түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, эдийн засаг нь тогтвортой өсөх эхлэлийг тавьсан, татварыг 10 хувь болгосон. Энэ бол бахархаж болох амжилт. Бас эрх баригчид нь чөлөөт худалдааг хөгжүүлэхийн тулд тун анхнаарч ажилладаг. Монголд бүхий л үзүүлэлт ядуурал буурч байгааг харуулж байгаа. “Heritage Foundation” сангийн хийсэн судалгаагаар Монгол Улс эдийн засгийн салбарт хамгийн их дэвшил гаргасан улсуудын нэг болж, эдийн засгийн хараат бус байдлаараа эхний 12-т жагсах амжилтыг үзүүлсэн байна. Ядуурал ч гэсэн зөвхөн Улаанбаатар хот, хөдөөний хэсэг газарт биш, бүх улс орон даяар буурч байгаа. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар бол Монголд хүн амын ядуурал 2010 онд 39,2 хувьв байсан бол 2011 онд 29,8 болж, ес орчим хувиар буурсан. 2010 онд хөдөөгийн хүн амын 48 хувь нь ядуурлын ирмэг дээр ирээд байсан бол ганцхан жилийн дараа 33 хувь болж, 15 хувиар буурсан. Монголын эрх баригчид бий болгосон эдийн засгийн өсөлтөө тогтоон барихын тулд чадах бүхнээ хийж байгаагаас харахад байдал 2012 онд, бүр 2013 онд илүү дордсон гэж үзэх ямар ч үндэслэл алга” гэхчлэн бичжээ. Монголд ирж, бодит байдлыг харсан хүн Монгол Улс ядууралд автсан, ирээдүй бүрхэг гээд, ирж үзээгүй, нээлттэй мэдээллийн сан шүүрдсэн хэсэг нь Монголд бүх юм сайхан байгаа гэж бичиж байна.  
П.Александер шиг ойлголттой гадаад хүмүүс олон байгаа нь мэдээж хэрэг. Гаднынхан Монголын талаар өөдрөг төсөөлөлтэй байх нь тийм ч муу зүйл биш. Эрх баригчид ард иргэддээ, Монгол Улс дэлхийд сайхан харагдаж л байвал “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” ч яамай хэрэг байлгүй. Монголыг саятнуудын улс болгосон Статистикийнхны алдрыг магтъя. Ванга шиг хэлье, Энэ жил малын тоо 100 сая давна. Дундаж цалин нэмэгдэнэ. Харин амьдрал сайжрахгүй, за юу! 
 


Дэлхийг ч хуурах манай статистик
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ