Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас түгээлт, нийлүүлэлттэй холбоотой мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
Үүнд "Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна.
ОХУ-ын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Улмаар энэ оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
ОХУ-аас 9, 10 дугаар сард захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг энэ сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн гурван хоногт 213 шатахуунтай вагон ирж ирсэн. 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөндөө хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулж байгаа.
Хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн" хэмээн мэдэгдэв.

| Нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээс шалтгаалан дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна |
2026-03-25 10:22:53
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
“Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно
2026-03-25 22:54:22
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41