ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК-Д 40 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ “ТРАФИГУРА”-ЫН Э.ЖОНОНБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?

Үндэсний  хөрөнгө  оруулалтын  банк  хэцүү  цаг  үеийг  туулж  байхад    тэдэнд  итгэж     17 сая ам.доллар буюу  40 гаруй  тэрбум төгрөгөө  хадгалуулсан  хадгаламжийн эзэн нь Трафигура-ийн  Э.Жононбаяр гэх эрхэм.  Трафигура-ийн охин компани, уг хадгаламжийн эзэн Аргал ойл нь  Э.Жононбаяр, түүний ээж, Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэсүрэн нарын эзэмшил.  

2006 оноос Монгол улсад бүртгэгдсэн Трафигурамонголия ХХК нь Сингапурт төвтэй дэлхийн улс орон бүрт тээвэр ложистик, ашигт малтмал, газрын тос, сэргээгдэх эрчим  хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ компани. Энэ компани манай улсад орж ирэхдээ гаалийн байцаагч байсан Д.Эрдэнэсүрэн гэх эмэгтэйгээр дамжин түүний хүү Э.Жононбаяр төлөөлөн оруулж ирсэн гэдэг. Жирийн байцаагчаас ГЕГ-ын нэг томоохон хэлтсийн дарга болж дэвшсэнийг нь тус ерөнхий газрын дарга Б.Асралт, түүний хадам ах УИХ-ын гишүүн Сү.Батболд нартай холбон тайлбарладаг. Монголд хуурамч түлш, шатахуун үйлдвэрлэгч гол буруутнаар нэрлэгдээд байгаа ээж, хүү хоёрын цаана нэр бүхий олны танил эрхмүүд байдаг гэх. Түүгээр ч зогсохгүй тагнуул болон улс төрийн бүлэглэл эдний бизнесийг хамгаалдаг гэх яриа бий.

Тэдний оруулж ирдэг хүнд түлш, шатахууныг авч керосин, нафтатай хольж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд ажилладаг. Монгол дахь хууль бус бизнес нь өргөжиж  Трафигурамонголия Улаанбаатараас гадна төмөр зам дагасан хэд хэдэн газарт 5-6 томоохон агуулах байгуулжээ.

Хуурамч шатахууны түүхий эд болох керосин, нафтад онцгой албан татвар тогтоодоггүй. Мөн Монгол Улсын хилээр оруулж ирэхэд ямар нэгэн зөвшөөрөл шаарддаггүй аж. Хэдийгээр дээрх түүхий эдэд хориг тавих, эс бөгөөс онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэх санал хаа нэг чих дэлсдэг ч төдийлөн газар авдаггүй. Тиймдээ ч жил ирэх тусам тухайн бүтээгдэхүүний импортлох тоо хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгож Өмнөговь, Дорноговь, Дорнод гэх алслагдсан, уул уурхайн стратегийн ач холбогдолтой газруудад шахдаг байна.

 


ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК-Д 40 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ “ТРАФИГУРА”-ЫН Э.ЖОНОНБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 22:11:43
    Сүхээ: Жононбаяр сүрхий залуу шүү Бусад шиг олонд тусалчаад сурталчилж явдаггүй, баяжлаа гээд Монголоос юм зөөгөөгүй Монголддоо маш их татвар төлж, гаднаа с хураасан хөрөнгөө Монголдоо зарцуулж яваа залуу
Шинэ мэдээ