Хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тасралтгүй суралцах шаардлагатай тулгардаг. Тиймээс ОБЕГ-ын даргын тушаалаар гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Сургалтад төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулав. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сургалтыг нээж үг хэлэхдээ, эрсдэлийг урьдчилан харж, мэдээлэлд суурилсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үйл явц бидний ажлын зайлшгүй нэг барих бодлого, чиг хандлага болсоор байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох арга зүй, хянах чадвараас гадна цэргийн хэргийн болоод гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвараа ч байнга хөгжүүлж ажиллахыг онцолсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын улмаас манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд гамшгийн давтамж, эрчим, нийгэм эдийн засагт учруулах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Уур амьсгал дулаарах гэсэн ойлголт “уур амьсгал буцлах” гэсэн нэр томьёогоор хүртэл солигдон яригдаж эхэлжээ. Түүнчлэн зудын гамшгийн улмаас амьжиргаагаа алдсан малчин иргэд хот суурин газарт шилжин суурьшиж байгаа нь эргээд хот суурин газарт гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болж байгааг ч сургалтын үеэр ярилцлаа.
Энэ удаагийн сургалтад өөрийн орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал үүрэг бүхий алба хаагчид хамрагдаж байна.
| ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХОТ СУУРИН ГАЗРЫН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛЖЭЭ |
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-16 13:05:32
2026-06-10 14:35:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47