2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг баталж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан.
Тус зөвлөх үйлчилгээний үр дүнд Монгол улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан бөгөөд Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтын үр дүнг өндрөөр үнэлжээ.
Тэгвэл энэ өдрүүдэд ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтын 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирлоо.
| ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛАХАД ЭСТОНИ УЛС ЗӨВЛӨНӨ |
2026-10-23 17:57:44
2026-10-22 13:36:31
2026-10-21 15:09:58
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48